May 9, 2011

Бэлэг

       Төрсөн өдрийн бэлэг. Надад бэлэглэсэн юм чинь минийх л гэсэн үг, яадаг юм гэж бодоод тавьчихлаа. Баярлалаа Энбос найз аа, хүн бүрт олдохгүй том бэлэг шүү!
       Эдгээр шүлгүүд нь Хятадын алдарт яруу найрагч, зохиолч Шю Жимо /徐志摩1897-1931/ -н шүлгүүд бөгөөд уг хүн нь Америк, Англид суралцаж төгссөн, өндөр боловсролтой, тухайн үеийнхээ уран зохиолын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг юм. Энэ том хүний сайхан бүтээлүүдээс найз Энбосынхоо орчуулснаар энэ удаад орууллаа.  
       ПС: Яана аа, өөрөө нэг юм хийх юмсаан.

Гэнэт...

Тэнгэрийн уудамд хөвөх үүл би,
Долгилох зүрхэнд чинь хааяахан тусмуй –
Тээнэгэлзэн гайхах хэрэггүй ээ,
Догдлон баярлах ч хэрэггүй –
Эргэх агшинд л хөлийн минь сүүдэр
Эгнэгт арилан замхрах вий.

Чи бид түнэр шөнийн далайд учирсан билээ
Чиг зүг минь тусдаа, чинийх ч, минийх ч.
Уусан нэгдэх агшинд туссан гэрлийн гялбааг
Ухаан бодолдоо чи тогтоож авсан бол сайн,
Урсган гээж орхисон бол, бүр ч илүү сайн!