Showing posts with label Ши Мөрөнгийн өгүүллэгүүд. Show all posts
Showing posts with label Ши Мөрөнгийн өгүүллэгүүд. Show all posts

Mar 28, 2010

Амьдралын амт 生命的滋味

Тайваний зохиолч Ши Мөрөнгийн зохиолуудаас ганц нэгийг орчуулах оролдлого хийж байгаа билээ. Орчуулсан эссенүүдийнхээ хятад нэрийг бас хамт тавилаа. Хэл мэдэх хүмүүс хятад эхийг нь уншмаар байвал нэтээр дүүрэн байгаа тул олоод уншина биз. Гэхдээ санаа оноо нэмэрлэвэл always welcome шүү. 
Доорх зураг мөн түүний зурсан зураг болно.

1
“Т” утсаар надад тэсэхийн аргагүй нэг хэргийн төлөө эцэстээ хүнд уураа гаргаж, хэрүүл хийснээ ярив.
Би түүнээс “Уураа гаргасныхаа дараа харамсав уу?” гэж асуухад, тэр:
“Би харамсахгүй байхад суралцаж байгаа. Нэг аяга унагаж хагалчихаад түмэн арга сийлж байж эвлүүлж наасан шиг тийм харамсал надад хэрэггүй” гэж хариулав.
Чимээгүйхэн найзынхаа шингэрсэн хоолойг сонсох зуур гуниглах сэтгэл төрөв.

Mar 10, 2010

4 замын уулзвар 十字路口

Арван тав, зургаан настай нэгэн охин дөрвөн замын уулзвар дээр ногоон гэрэл асахыг хүлээн зогсоно. Түүний өөдөөс харан зогсох надад сонирхолтой санагдав.

Гэрээсээ гарангуут энэ залуухан охины сэтгэлд гудамжаар явж байгаа бүхий л хүмүүс түүнийг анхааран хараад байх шиг сэтгэгдэл төрдөг. Тиймээс өөрийгөө хамгаалахын тулд, өөрийгөө юуг ч үл тоохгүй байгаа мэтээр харагдуулахын тулд, толгойгоо бага зэрэг өргөн хайхрамжгүй бөгөөд чухал царай гаргана.

Мананд 霧裏

Би манан дотор л яваад байх шиг.
Миний эргэн тойрон бол зах хязгааргүй өргөн уудам ертөнц гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ би үргэлж түүний бүрэн бүтэн нүүр царайг харж чадахгүй юм. Нүдний өмнөх жижиг булангаас бусад нь бүдэг бадаг хэлбэр төдий л харагдана.