Mar 10, 2010

4 замын уулзвар 十字路口

Арван тав, зургаан настай нэгэн охин дөрвөн замын уулзвар дээр ногоон гэрэл асахыг хүлээн зогсоно. Түүний өөдөөс харан зогсох надад сонирхолтой санагдав.

Гэрээсээ гарангуут энэ залуухан охины сэтгэлд гудамжаар явж байгаа бүхий л хүмүүс түүнийг анхааран хараад байх шиг сэтгэгдэл төрдөг. Тиймээс өөрийгөө хамгаалахын тулд, өөрийгөө юуг ч үл тоохгүй байгаа мэтээр харагдуулахын тулд, толгойгоо бага зэрэг өргөн хайхрамжгүй бөгөөд чухал царай гаргана.
Бага залуу охидууд ганцаараа олон хүмүүсийн дунд орохоороо ялангуяа ийм байдаг юм. Түүний ингэж их хүч зарцуулан байж зам гаран зөрөн өнгөрөхөд миний инээд өөрийн эрхгүй хүрэв. Бурхан мэдэж байгаа! Энэ дөрвөн замын уулзвар дээр байгаа хүмүүс дотор надаас өөр хэн л түүнийг ингэж анхаарч байгаа гэж? Амьдралын төлөө зүтгэн яарч яваа энэ хүмүүс дотроос хэн л зогсож энэ эгэлхэн охиныг нарийн нягт ажиглана гэж?

Мөн махлагдуу дунд эргэм насны нэгэн эхнэр залуу охины хажуугаар яааруухан зөрж өнгөрөв. Түүний нас дөчийг шүргэж яваа бол уу гэмээр, гучин тав зургаатай ч байж магад. Гэхдээ түүний царай төрх, өмссөн зүүсэн түүний ямарч гоёж гангалах шаардлагагүй болсныг гэрчлэх бөгөөд зүдэрч туйлдсан байдлаа ч өчүүхэн төдий үл нууна. Тэр үнэхээр амьдралд нухлагдсаар ямар ч хэрэг, ямар ч хүнд тэгтлээ сэтгэл хөдлөхөөргүй тийм хэмжээнд хүрчээ.

Эхнэр, залуу охин хоёр улам бүр холдон одлоо. Би цаг хугацаа хүний сэтгэл санаа, царай зүсийг хэрхэн өөрчилдөг талаар, 20 жилийн энэ хурц өөрчлөлт, хол тасархай ялгааны талаар бодон өөрийн эрхгүй гонсойн байрандаа зогссоор. 
Ши Мөрөн席慕蓉

4 comments:

Enbos said...

Энэ орчуулганд бол аль хэдийн ОНЦ тавьсан л даа. Уянгалаг, утгалаг орчуулна гэдэг хэцүү. Энд байгаа оюутнуудаас хэн ч чам шиг ингэж орчуулж чадахгүй гэдгийг ойлго. Яруу найраг мэддэггүй хүн яагаад яруу найраглаг орчуулаад байна гэдэг их сонирхолтой байна?.. Улам ихийг орчуулаарай

Suyala L said...

Ямар аймар том магтаал вэ! Баярлалаа найздаа, гэхдээ арай л хүнддүүлчихсэн юм шиг ээ, 不敢當了!

Anonymous said...

Unen l helsen bn shde honey! Bi lav ingej orchuulj chadku... Jia you!!!

Enbos said...

хэхэ, нээрэн гэм дээ.

Post a Comment