~Та өөртөө байгаа бүх зүйлээ хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүмүүст өгөх л болно. Тийм болохоор одоо л өгчих, тэгвэл бусдад өгөх боломж таныг залгамжлагч хэн нэгний гарт биш таны гарт үлдэх болно. (Kahlil Gibran)
~Та үргэлж “Би хүмүүст өгөх дуртай, харин хүртэх ёстой хүмүүст л өгнө.” гэж ярих юм. Гэтэл таны жимсний цэцэрлэг доторх модод, хотон доторх хонинууд чинь тэгж хэлээгүй биз дээ? (Kahlil Gibran)
~Маш олон хэрэг явдлыг шийдвэрлэх цорын ганц арга бол цаг хугацаа ирж гэрчлэх байдаг. Маш олон хэрэг явдал биднийг эргэж харах үед л сая тодорхой болдог.(Ши Мөрөн)
~Хэрвээ чи хийж байгаа зүйлдээ үнэхээр амь амьдралаа зориулж чадах юм бол энэ дэлхий чамайг хохироохгүй. (Ши Мөрөн)
~Бүхий л хайрлууштай сайхан зүйлстэй үргэлж тодорхой зайнаас харьцах хэрэгтэй байдаг. (Ши Мөрөн)
~Хэн нэг хүн өөрөөс чинь хэт илүү гарчихсан байхыг мэдвэл, яг тэр мөчид дотор чинь гал шатах мэт өвдөж, хорсохыг мэдэрвэл бас тийм ч муу зүйл биш. Учир нь яг тэр л мөчид, бидний ингэж хоцорч үлдсэн нь бүх хүчээ гаргаж хичээхгүй байгааг маань ойлгуулна. Далайн давалгааг ширүүн салхи л түрдэггүй гэж үү? (Ши Мөрөн)
0 comments:
Post a Comment