May 4, 2010

Баяр Жаргал ба Гуниг Зовлон

Нэлээд олон жилийн өмнө би ээжийгээ 10 сар зовоохын ялдамд баяр баясал авчран төрж билээ. За тэгээд тэрнээс хойш бид бие биесийнхээ баяр гунигийн салшгүй учиг шалтгаан болсоор иржээ. Болсоор ч байх болно. Өнөөдөр ээж бидэн хоёрын хамтын зовлон жаргал эхэлсний ойн өдөр.  Тэгээд Зөнчийн үгээр жаргал зовлонг тайлбарлалаа.


Дараа нь нэгэн эмэгтэй бидэнтэй баяр жаргал, гуниг зовлонгийн тухай ярилцаач гэлээ.
Тэр хэлсэн нь:
Чиний баяр баясгалан бол багаа авсан зовлон гуниг.
Чиний инээд оргилж байгаа худаг мөн чиний нулимсыг дүүргэж байдаг юм.
Үүнээс өөрөөр ямар байна гэж?
Зовлон гуниг зүрхийг чинь хэр гүн шархлуулна, түүнээс илүүгээр чи баяр жаргалыг багтаах болно.
Дарс мэлтэлзэх хундага чинь, урьд ваарчны зууханд шатаж байсан шаазан байсан шүү дээ.
Сэтгэлийг чинь догдлуулан уянгалах ятга, урьд сүхэнд цавчигдсан мод байсан шүү дээ.
Жаргалтай байх үедээ дотоод сэтгэл рүүгээ өнгийж бай. Урьд зөвхөн чамайг зовоон тарчилгаж байсан зүйл одоо чамд баяр баясгалан өгч байгааг анзаарах болно.
Зовж байх үедээ бас дахин дотогшоогоо өнгийж хар. Чи үнэндээ урьд чамд баяр баясал авчирч байсан зүйлсээс болж уйлж буйгаа ойлгоно.
Та нарын зарим нь: “Жаргалтай байх нь зовж байснаас чухал” гэж ярина. Бас зарим чинь “Үгүй ээ, гуниг зовлон бүр илүү чухал” гэдэг.
Харин та нарт гэж хэлэхэд, тэднийг ялгаж салгах арга байхгүй.
Тэд хамтдаа л ирдэг. Нэг нь чамтай зоогийн ширээнд хамт сууж байхад, санаж бай, нөгөөх нь орон дээр чинь нойрсч байдаг.
Чи яг жинлүүр шиг л баяр жаргал, гуниг зовлонгийнхоо хооронд дүүжлээстэй.
Сэтгэл чинь оргүй хоосноор дүүрсэн цагт л чи тэнцвэрийг олно.
Эрдэнэс хадгалагч чамаар алт мөнгө жинлэхэд чи баяр баясгалангаасаа болж хөнгөрч дээшлэн, зовлон гунигаасаа болж хүндрэн доошлоно.
Kahlil Gibran

9 comments:

Enbos said...

Хаапий бөөртдэй тү юү!

Light said...

баяр хүргэе.

Suyala L said...

Enbos~ bayarlalaa comrade, belgiig chin tavimaar bn, nada chinese-g n ugchih, hamtad n taviya

Suyala L said...

Light~ bayarlalaa ;)

Enbos said...

劉大白 - 秋晚的江上

歸巢的鳥兒,
儘管是倦了,
還馱著斜陽回去。

雙翅一翻,
把斜陽掉在江上;
頭白的蘆葦,
也妝成一瞬的紅顏了。

Enbos said...

гоё юм зааж өхүү? гадгаад сайтууд дээр сэтгэгдэлд хариу бичихдээ:
@enbos

bla bla bla гээд явчдын байлээ. Зүгээр л хэлсийн.

Anonymous said...

Zarimdaa, hamgiin jargaltai gej bodoj baisan zuil mini hamgiin ih gunig turuuldeg ee,,,

Suyala L said...

Enbos~ nada ene l zuger sanagdad bnaa, zuger l helsiin kk

Solongo~ harin tmeee, tseej hagartal bayarluulj bsan zuils, zarimdaa uurd tseejnii honduur bolchdiin, genet genethen sanahad l nudnii ayga nulimsaar duurdin te

Anonymous said...

mongoliantranslation.blogspot.com

Post a Comment