Jan 10, 2011

Хавар 春

Нэгэн найзынхаа санал болгосны дагуу Жу Зи Чинг (朱自清)-ийн уг өгүүллэгийг орчууллаа. Муу блогоо тун чиг саналаа даа.

 Хавар 春
Хүсэн хүлээсэн дорнын салхи үлээж, хаврын алхаа наашиллаа.
Бүхий л зүйлс дөнгөж сэрж буй мэт, баясгалантайгаар нүдээ нээлээ. Уул тодорч, ус долгилон, нар улаа бутарч эхлэв.
Бяцхан өвс нууцханаар газраас цухуйна. Булбарайхан, ногоохон өвс. Хүрээн доторхыг, уудам талыг дүүргэнэ. Суумаар, хэвтмээр, хоёр гурав өнхөрчихмөөр, бөмбөг хэд өшиглөчихмөөр, уралдаж гүймээр, нуугдаж тогломоор.
Тоорын модод, гүйлсний модод, лийрийн модод чи надад, би чамд найр тавихгүй гэсэн шиг цэцгээ дэлгэн уралдана. Гал шиг улаан, үүрийн туяа шиг ягаан, цас шиг цагаан. Цэцэгс нь анхилуун үнэртэй. Нүдээ анихад модод тоор, гүйлс, лийрээр дүүрсэн мэт санагдана. Цэцэгсийн доогуур дээгүүр түм буман ажилч зөгий дүнгэнэн нисэж, том жижиг эрвээхэйнүүд эргэлдэн наадна. Янз бүрийн, нэртэй нэргүй цэцэгс газраар нэг, өвсөн дунд олон нүднүүд, одод тархан унасан мэт. Бүр анивчиж ирмэнэ гээч.
Зөөлөн салхи нүүрийг илбэнэ, яг л ээжийн минь гар илэх шиг. Салхинаас шинэхэн ухсан шороо үнэртэнэ. Ногоон өвс, цэцэгсийн үнэр чийглэг агаарт анхилна. Шувууд цэцэг навчсын дунд үүрээ засчихаад, баяртайгаар цээл хоолойгоо гайхуулан эргэлдэн тойрон дуулж, хөнгөн салхи урсгал устай хоршин жиргэлдэнэ. Үхэрчин хүүгийн лимбэний ая энэ мөчид мөн тэнгэр өөд уянгалан эгшиглэнэ.
Бороо урьдын хэвээр, нэг орвол хэдэн өдрөөр орно. Гэхдээ цухалдах хэрэггүй ээ, хар даа, яг л үхрийн øèðõýãò хөөвөр шиг, хатгамлын зүү шиг, нарийн торгон утас шиг бороон дуслууд айлын дээвэр дээр суунаглах шингэхэн утааг ташуулдан сүлжилнэ. Моддын навчис ногоорон туяарна. Нялх өвс ч нүд цавчим нов ногоон. Нар хэвийх үеэр шаргал цацраг нь намуун тайван нэгэн үдшийг бүтээнэ. Хөдөө, зөрөг зам дээр, чулуун гүүрний дэргэд шүхэртэй хүн явна, талбай дээр сийрсэн цув малгайтай тариачид ажиллана. Тэдний гэр хөндий хоосон, бороон дунд нам гүмхэн.
Тэнгэрт цаасан шувууд, гадаа хүүхдүүд олширлоо. Хот хөдөө, айл өрх бүрээс том багагүй бие биетэйгээ өрсөх мэт бүгд гарч ирлээ. Шөрмөсөө суллаж, тархиа сэргээх гэх мэтээр хүн бүр л нэг юм хийнэ. “Бүтэн жилийн ажил хавраас эхэлнэ”, хавар дөнгөж эхэлж байна, цаг хугацаа, хүсэл мөрөөдлөөр дүүрэн.
Хавар дөнгөж төрсөн хүүхэд мэт, толгойноосоо хөл хүртлээ бүх юм нь цоо шинэ, тэр өсөн торниж байна.
Хавар залуу охид шиг ганган дэгжин, инээмсэглэнэ, алхана.
Хавар идэр чийрэг залуус шиг төмөр мэт бат бөх гар хөл нуруу туруутай, тэр биднийг дагуулан урагш тэмүүлнэ.

6 comments:

Anonymous said...

chamaigaa bolon blogiig n mun ch ih sanalaa daa. ingej neg shinehen bichleg oruuldag bjee... urgeljluuleed bgaarai honey... hurdan havar boloosoi tee...

Unknown said...

havar-tsag hugatsaani zaluu nas gj hezee ch bilee bodsoniig mini sanuulj orhiloo.

Ноён Даашка said...

Ши Мөрөнгийн ертөнцийг нээж өгсөнд чинь талархдаг. Энэ бичлэг ....... дутуу

Suyala L said...

...... гэж юу хэлснийг чинь мэдэхгүй ч ямар хэмжээнд хийснээ ойлгож байгаа, гэхдээ сайжруулахыг хүсэхгүй байгаан ккк

melkadies said...

neg l gulgaad yavj ogohgui bna daa. oguulberiin togsgoluud deeree anhaarmaar yumuu

Suyala L said...

melkadies: jisheelbel? harin tn er n ih ontsgui sanagdaad bgama

Post a Comment