May 9, 2011

Бэлэг

       Төрсөн өдрийн бэлэг. Надад бэлэглэсэн юм чинь минийх л гэсэн үг, яадаг юм гэж бодоод тавьчихлаа. Баярлалаа Энбос найз аа, хүн бүрт олдохгүй том бэлэг шүү!
       Эдгээр шүлгүүд нь Хятадын алдарт яруу найрагч, зохиолч Шю Жимо /徐志摩1897-1931/ -н шүлгүүд бөгөөд уг хүн нь Америк, Англид суралцаж төгссөн, өндөр боловсролтой, тухайн үеийнхээ уран зохиолын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг юм. Энэ том хүний сайхан бүтээлүүдээс найз Энбосынхоо орчуулснаар энэ удаад орууллаа.  
       ПС: Яана аа, өөрөө нэг юм хийх юмсаан.

Гэнэт...

Тэнгэрийн уудамд хөвөх үүл би,
Долгилох зүрхэнд чинь хааяахан тусмуй –
Тээнэгэлзэн гайхах хэрэггүй ээ,
Догдлон баярлах ч хэрэггүй –
Эргэх агшинд л хөлийн минь сүүдэр
Эгнэгт арилан замхрах вий.

Чи бид түнэр шөнийн далайд учирсан билээ
Чиг зүг минь тусдаа, чинийх ч, минийх ч.
Уусан нэгдэх агшинд туссан гэрлийн гялбааг
Ухаан бодолдоо чи тогтоож авсан бол сайн,
Урсган гээж орхисон бол, бүр ч илүү сайн!


〖偶然〗

我是天空裡的一片雲,
偶爾投影在你的波心──
你不必訝異,
更無須歡喜──
在轉瞬間消滅了蹤影。

你我相逢在黑夜的海上,
你有你的,我有我的,方向;
你記得也好,
最好你忘掉
在這交會時互放的光亮!

***
Алтан гургалдай
Хараа булаам өнгө модны дээр буув.
“Хараач, алтан гургалдай” гэж
Хэн нэгэн хэлэв. Сүүлний үзүүр нь хөдөлсхийв.
Чимээ гарсангүй,
Сүрдэн биширмээр өнгө сацруулах нь, эгээ л
---Хаврын урь мэт,
Галын дөл мэт, халуун сэтгэл мэт.
Уянгалан дуулахыг нь хүлээн, түүнийх цочоох вий гэхдээ
Уруулаа жимийн чив чимээгүй гөлөрлөө.
Гэвч тэр жигүүрээ дэлгэн,
Сүрлэг сайхныг сэт татан, өнгөт үүлсэнд хувилсаар
Нисэн одов, бараа тасрав.
Үгүй болов,эгээ л
---Хаврын урь мэт, галын дөл мэт, халуун сэтгэл мэт.

黃鸝
一掠顏色飛上了樹。
看,一隻黃鸝!
有人說。翹著尾尖,
它不作聲,
豔異照亮了濃密
--- 像是春光,
火焰,像是熱情。
等候它唱,
我們靜著望,怕驚了它。
但它一展翅,
衝破濃密,化一朵彩雲;
它飛了,不見了,
沒了
---像是春光,火焰,像是熱情。
****


Харгис хавар
Өчигдөрхөн лонхонд хатгасан тоорын цэцэгс минь
Үзэсгэлэнт бүсгүйн хацар шиг инээмсэглэлээр гийж байсан сан.
Өнөөдөр харин тэд толгой гудайн бөхийжээ,
Улаан цагаан үхдлүүд л ногоон ишнээс дүүжлэгджээ.
Гадаах салхи бороо харгис хавар айсуйг дохиолж
Гашуудлын хонх мэт аялгууг шөнийн гүнд жингэнүүлнэ:
“Үнэн эгэл амь, амьд сэргэг цэцэг минь
Үзэсгэлэнтэй тунгалаг үхдэл болгож, хэн чамайг булшилна вэ?”

殘春
昨天我瓶子裡斜插著的桃花
是朵朵媚笑在美人的腮邊掛;
今兒它們全低了頭,全變了相:--
紅的白的屍體倒懸在青條上。
窗外的風雨報告殘春的運命,
喪鐘似的音響在黑夜裡叮嚀:
你那生命的瓶子裡的鮮花也
變了樣:豔麗的屍體,誰給收殮?

6 comments:

Д.Нямдорж said...

Атаархаж байна шүү, чамд [Цагаан атаархал шүү хэхэ]... Төрсөн өдрөөрөө ийм бэлэг авна гэдэг, төрсөн өдрөөр нь ийм бэлэг өгнө гэдэг бол миний хувьд гайхамшиг. Хэн нэг нь надад ийм бэлэг өгдөг ч болоосой. Тэгвэл би шууд... -гүй юу.

Enbos said...

Харгис хавар гэдэг үгийг "эрэмдэг хавар" ч гэхээр юм уу? яг энэ үед Томас Элиот-ын "April is the cruellest month..." гэдэг мөр орж ирээд байсиймаа

Enbos said...

Чи тэр Гуо Моруо-гийн "Сыма Цянь авгай хилэгнэсэн нь"-ийг орчуул л даа.

Suyala L said...

Д. Нямдорж: Харин тийм ээ, маш том бэлэг, хараар ч атаархсан болно ккк

Энбос: Энэ хүнд нэг шүлэг бэлэглээч, шууд ...х нь уу яах нь хармаар байна хэхэхэ

Утгыг нь харахаар "харгис" нь арай дээр юм шиг санагдаад байна. "Сыма" авгайг нэг барьж авна аа, гэхдээ тун ойр биш байх :Р

Япон хэл said...

Сайн байна уу? Чингис хаан киног хятад хэлнээс их сайхан орчуулсан байдаг. Бүх сувгаар гардаг.

Хятад хэлэн дээрээ тийм уянгалаг байдаг юм уу? Орчуулсан хүн тэгж хийв үү? Монгол дээрээ бараг толгой холбоод аятайхан байдаг. Хятад хэл дээрээ яг тэгж толгой холбосон байдаг уу?

Энэ талаар блог дээрээ нэг бичиж өгөөч.

Suyala L said...
This comment has been removed by the author.

Post a Comment