Apr 12, 2010

3. Гэрлэлт

Зөнч маань энэ удаад Гэрлэлтийн талаар өгүүлж байна. Дараагийн удаад Хүүхдийн талаар хүүрнэх болно.  


Дараа нь Алмитра, багш аа, Гэрлэлтийн талаар яриач гэлээ.

Тэр хариулсан нь:
Та хоёр хамт төрсөн бөгөөд үүрд хамт байх болно.
Эрлэгийн элчийн үхлийн цагаан далавч та хоёрыг салгасан ч хамт байсаар байх болно.
Тийм ээ, Бурхны чимээгүйхэн дурсамж дунд та хоёр хамтдаа л байх болно.

Гэхдээ, та хоёр бие биесийнхээ хооронд багахан зай үлдээгээрэй,
Диваажингийн салхи дунд чинь бүжиглэг.


Бие биесээ хайрлахдаа хайрыг битгий хүлээс болгоорой. Тэрний оронд хайрыг бие биесийнхээ хооронд ирж буцах далайн давалгаа болгочих.

Нэг нэгэндээ хундагыг нь дүүргэж өг, харин нэг хундаганаас ууж болохгүй шүү.
Нэг нэгэндээ талхыг нь авч өг, гэвч нэг талхнаас идэж болохгүй шүү.

Хамтдаа дуулж бүжиглэ, гэхдээ нэг нэгнийгээ өөрийнхөөр нь байлгаарай. Яг л шанз шиг, чавхдас нь тус тусдаа ч хамтдаа уянгалан нэгэн аялгуу гаргадаг шиг.

Бие биедээ бүх зүрх сэтгэлээ өг, харин нэг нэгэндээ битгий хадгалуул.
Учир нь зөвхөн “Хувь тавилан” л та нарын зүрхийг багтааж чадна.

Хамтдаа зогс, харин бие биедээ хэт бүү ойрт.
Сүмийн багана тус тусдаа л дээврээ тулан зогсдог шүү дээ. Царс агар хоёр ч гэсэн бие биесийнхээ сүүдэрт ургаж чаддаггүй юм.

Kahlil Gibran

3 comments:

Enbos said...

1-т,

гээд солиороод байвал яах уу, хэхэ, хүмүүс нэг, хоёр гэж чихэлддэг болноо гэж зөнч нь зөгнөж, зөнчилж, зөнгөө зөвөөр зөөлрүүлэн зөвлөж байгаа юм даа бас.

гэрлэлтийн талаарх сургааль миний бодолтой сайхан таарч байна, ээ дээ хүмүүс минь үүнийг л мөрдөж яваарай даа!

Unknown said...

Zunduu ih taalagdlaa honey! Sanaj serj yavahad iluudehgui l yum bn. Hariltsan itgeltsel, hundlel, uuchlal l ene buhnii gol undes n yum shigee...

Мөнхбаяр said...

http://tiimuu.blogspot.com/2011/11/blog-post_07.html?showComment=1324355768743#c7174929592335747306

Хөөх яасан гоёын. Амжилт хүсье.

Post a Comment