Apr 14, 2010

4. Хүүхэд

Зөнч маань эхнэр нөхөр хоёр хоорондоо ямар нэг зайг барьж байх хэрэгтэй гэж зөгнөсөн шигээ тиймэрхүү зайг хүүхэдтэйгээ ч барих хэрэгтэй гэж өгүүлмой.  Хүн хүнд өөр өөрсдийнх нь орон зай байх бөгөөд тэр лүү нь хэн нэгэн зөвшөөрөлгүй өнгийгөөд ирэхээр л харилцаанд сэв сууж эхэлдэг байх.  Хүүхдүүддээ  personal  space  өгцгөө гэхээс гадна бас бус юмыг ч бас хэлээд л байх шиг байна. За таалан соёрхож, тунгаан бодоод санал бодлоо дэвшүүлнэ үү. 
 
Нэгэн нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй бидэнд хүүхдийн тухай ярьж өгөөч гэв.
Тэр хэлсэн нь:
Чиний хүүхэд чинийх биш.
Тэд болон тэдний “Хувь тавилан” хүсэн хүлээж байж төрүүлсэн хүүхдүүд юм.
Тэд чамаар дамжиж төрдгөөс биш чи тэднийг бүтээдэггүй.
Тэд чамтай хамт байдаг ч чамд харьяалагддаг гэсэн үг биш.


Чи тэдэнд өөрийнхөө хайрыг өгч болно, гэвч үзэл бодлоо тулгаж болохгүй. Учир нь тэд өөрсдийн гэсэн бодол санаатай.
Чи тэдэнд бие орших орон гэр өгч болно, харин оюун санааг нь нууж далдалж чадахгүй. Яагаад гэвэл тэдний оюун санаа маргаашийнхаа сууцанд амьдардаг юм. Чи зүүдэндээ ч очиж харж чадахгүй.

Чи үхэн хатан зүтгэж тэдэнтэй адил болохыг хичээж болно, гэхдээ тэднийг өөртэйгөө адил байлгах гэж зүтгэх хэрэггүй. Амьдралыг өчигдөр рүү чангааж, маргааш руу чирж болдоггүй юм.

Чи бол нум, харин хүүхэд бол чамаар дамжиж урагш харвагдах амьд сум.
Харваач чамайг хамаг хүчээрээ татаж, сумаа хязгаар нь үл харагдах  замын дундахь холын хол бай руу тавих болно.
Баяртайгаар түүний гарт сайн тахийж өг. Учир нь тэр нисэн хөөрөх сумыг хайрладаг шигээ, бат бөх нум чамайг ч бас хайрладаг юм.  
Kahlil Gibran

15 comments:

Unknown said...

Чи тэдэнд өөрийнхөө хайрыг өгч болно, гэвч үзэл бодлоо тулгаж болохгүй.
Чи тэдэнд орших орон гэр өгч болно, харин оюун санааг нь нууж далдалж чадахгүй----Туйлын үнэн үг байхаа. Зөнчийн хэлээд буйг ирээдүйд хэрэгжүүлнээ.

Light said...

Тэд чамаар дамжиж төрдгөөс биш чи тэднийг бүтээдэггүй.

Suyala L said...

Light~ tehh

Suyala L said...
This comment has been removed by the author.
Suyala L said...

Enbos~ tehh, God Bless USA hahahahhaha

Suyala L said...

Enbos-n seegii: google-dee orchulad oilgochooroi kk, bi andurad ustgachlaa sorry shu kk
وخلال هذه الفترة طرح كل الاهتمام, يبتعد عن شيء لفترة منفليبارك الله! الوقتइस अवधि के दौरान का पूरा ध्यान रखा जाए इस समय के लिए, ईश्वर आशीर्वाद अमेरिकी!

Enbos said...

үг хэлэх эрх чөлөөг минь боож байна шд чи. Дараа тэгвэл гүүглэдээд ч гарч ирэхгүй НАВИ хэлээр сээгий бичнэ дээ.

Suyala L said...

chi ooroo tgul unshij oilgoh erh chuluug min booh gd bn shd, chinii erh chuluug booson nadtai agaar negen bui kkk

Suyala L said...

babe~ odoonoos dadlagaa hiij ehleerei kkk

Unknown said...

dadlaga hiigdeed ehelchihsen yavj bna oo kkk

Enbos said...

аягүүү, хувцсаа сольцон байшд, надаас хоцрохгүймаа чи нээрээ

Suyala L said...

Enbos~ Ахын заасан замаар л явжийна даа

arjuna said...

Хэ хэ.., Wow Чи ер нь Зөнч-ийг бүрэн эх-ээр нь орчуул аа

Suyala L said...

ganzorig~ harj bgal aytaihanas n orchuldin, yag bugdeeree taalagddaggui ymaa, gehde busad humust taalagdaj bolohin te, bodoj yavnaa, bayarlalaa

Мөнхбаяр said...

Гоё гоё.

Post a Comment