За завгүй завгүй гээд яваад байсан чинь их удаан дуртай ажлаа хийгээгүй хаячихсан байна. Би ч олон сайхан найзтай л даа: зааж зөвлөдөг, эрхэлж тунирхдаг, тайвшруулж тайтгаруулдаг, уурлуулж бухимдуулдаг, учирлаж ойлгуулдаг, баярлуулж баясгадаг, ГОВЬ АЛТАЙН ЗАМЫН ГОЛООР АЛХАХ ДУРТАЙ гээд л, тэдэндээ зориулчихъя. Бүгдэнд нь байгаагаар нь л хайртай шүү. За тэгээд Зөнч маань бидний харилцааны талаар ийн хөөрч байна:
Нөхөрлөл
Нэгэн залуу гарч ирэн бидэнд нөхөрлөлийн тухай ярьж өгөөч гэв.
Тэр хэлсэн нь:
Чиний найз чамд хэрэгтэй зүйлсийн чинь хариулт.
Тэр чиний тариан талбай, чи хайр өвөртлөн үр суулган, хайраа өвөртөлсөөр ургацаа хураана.
Тэр мөн чиний зоогийн ширээ, задгай зуух.
Чи өлсөхөөрөө түүнийг эрж, тайвшрахын төлөө түүнийг хайдаг.
Найз чинь шууд шулуулхнаар сэтгэлийн үгээ хэлэх үед, чи сэтгэл доторх “Үгүй”-ээсээ бүү ай, сэтгэлийн гүн дэх “Тийм”-ийгээ бүү дарж нуу.
Тэр чимээ аниргүйхэн байх үед чиний сэтгэл түүний сэтгэлийн аялгууг сонссоор байдаг.
Учир нь нөхөрлөлд бүхий л бодол санаа, бүхий л хэрэгцээ шаардлага, бүхий л хүсэл мөрөөдөл үг яриагүйгээр үүсэж, хуваалцагдаж, үггүй ойлголцол тэнд бас нэгэн баяр жаргалыг дагуулж байдаг.
Найз нөхдөөсөө салж хагацахын цагт гуньж уйтгарлах хэрэггүй.
Учир нь чиний хайрлаж хүндэлдэг түүний дотоод сайхан чанарууд түүнийг байхгүй үед харин бүр гэрэлтэн тодорч магадгүй шүү дээ, яг л уул руу авирч байгаа хүн тэгш тал дээрээс уулыг харахад илүү тод байдаг шиг.
Нөхөрлөлөө улам гүн бат болгохоос өөрөөр ямар нэг зорилго бүү тавиарай.
Учир нь хайр өөрийнхөө дал нууцыг илчлэхийн тулд хайрыг биш тор шиддэг, зөвхөн ашиг хонжоо хайгаагүй сэтгэл л шүүгдэн гарч ирнэ.
Найздаа өөрийнхөө хамгийн сайн сайхан талаа харуулж бай.
Тэд чиний буурах давалгааг мэдэж байх ёстой юм чинь тэдэнд бас давалгааныхаа оргилыг хэр өндөрт гардгийг мэдүүлэх хэрэгтэй.
Найзтай байх гэдэг цаг нөхцөөхийн төлөө л юм бол ямар утга учиртай юм?
Түүнтэй үргэлж амь амьдралаа хуваалц.
Учир нь тэр чиний шаардлага хэрэгцээг дүүргэж өгөхөөс биш хоосон үгүйг чинь биш.
Нөхөрлөлийн бал бурам дунд хамтдаа инээж баясан, баяр жаргалаа хуваалцаарай.
Учир нь жижиг жижиг хэрэг явдлын шүүдрийн дуслуудаас сэтгэл шинэхэн өглөөг олж аван, өөрийгөө тэтгэн сэргээж байдаг юм.
Галил Жибран (оросоор галиглаад байна гэж шүүмжлүүлсэн англишдэнэ ээ одооноос)
9 comments:
Сайхан сэдвийн талаар ярьсан байна шүү. Хөөрхөн хаанийдаа ч гэсэн хайртай шүү. Говь Алтайн замын голоор багахан алхаж байнаа хэхэ. Don't worry...
Nuhurlul bol burhnaas ilgeesen hamgiin saihan beleg, yalanguya chamaig mini nadad ilgeesen n buur saihan yumdaa...
Харин тийм ээ, бие биенээ олсон бидэн хоёр жаргалтай puss puss babe!
kiss kiss balhaan...
Хааний бээебүүд энд хөөрч байх шив дээ. хэхэ. Би бол улам бүр найз нөхөр гэдэг үгэнд итгэхээ больсоор байгаа даа.
өө чи, за за өөр утга агуулгатай гэж бодов.
хүүе ээ, Энбос оо Хай! Юу байхын ингэхэд?
Хүн чанар, нинжин сэтгэл, дотуур тамир 3 л байна даа Суяалаа.
Аам, баян л байгаа юм байна.
Post a Comment