Гуо Мо Руо (郭沫若 1892-1978) бол хятадын орчин үеийн алдарт зохиолч, яруу найрагч төдийгүй нэртэй археологич, философич, эртний уран зохиол судлаач, түүх судлаач, хувьсгалч, нийгмийн зүтгэлтэн хүн юм. Түүнчлэн тэрээр хятадын шинэ шүлгийн үндэслэгч, Лү Шүнийг залгамжлан соёлын хувьсгалыг манлайлагч гэж нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын зүтгэлтэн билээ.Энэ удаад түүний богино хэмжээний өгүүллэгээс нэгийг орчууллаа.
Он удаан жил сэтгэлдээ хадгалж явсан шүлгийн үгс өнөөдөр үүр цүүрээр оргилон ундрах чинь.
Чи залуухан, зав залуугаараа, алс нутгийн бүсгүй. Чиний нэрийг би огт мэдэхгүй, тиймээс чамайгаа “чи” л гэж дуудаж байгааг минь өршөөгөөрэй.
Тэр үдэш, хаврын орой байсан байх аа? Чи минь үсийг минь засаж, сахлыг маань хусаж, сахлын ус түрхэж өгсөн сөн.
Дараа нь үсийг минь хагалахад, толинд нэг цагаан үс үзэгдэхийн даруй тасдан өгч билээ.
Ай, залуухан, зав залуугаараа чи минь, алс нутгийн бүсгүй чи минь, тэнүүлч би чамайгаа орхисноос хойш дахин 3 жил хэрэн тэнэлээ. Гэвч чиний минь билгүүн сэтгэл орь залуу насыг маань өөртөө үлдээн хоцорчээ.
1925 оны 10 сарын 20 өдөр
Гуо Мо Руо
6 comments:
Блог амь оров оо гэж. Энэ Гуо Мо Руо чинь маййр алдартай хүн юм байна лээ шд. Миний орчуулганд 2 шүлэг нь байгаа. Гэхдээ би мундагийг нь мэдэрч чадахгүй л байна. Дээрх богино өгүүллэг бол сайхан болжээ.
Мань ч бас мэдэрч чадсан юм байхгүй ээ, зүгээр сууж байхаар гэж бодоол тавьчихсын.
Huuye hon! Shine bichleg oruulsan bsn bn shd, kkk. Odoo l harj bn shd.
Тэх жоохон жуухан юм оролдож л байна.
Со эгч блогоо хаацийн байншд. орох гэсэн чинь хоосон хана мөргөөд буццөөн.
Enbos~ Аль уже ш д.
Post a Comment